Шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан өрөг.мн-ий сурвалжлах баг, охид эмэгтэйчүүд гоёлын будалтаа хэрхэн хийх, юун дээр анхаарах талаар мэдээлэллийг уншигч танд хүргэж байна. Ингэхдээ эмэгтэйчүүд нүүр будалт хийхдээ гаргадаг нийтлэг алдаа зэргийг Артист Ц.Уянгаас тодрууллаа.
-Сайн байна уу? Манай уншигч үзэгчдэд ямар ямар зөвлөгөө өгөх гэж байна вэ?
-Сайн байна уу? өрөг.мн-ийг үзэж байгаа охид бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гоёлын нүүр будалтын талаар хөнгөн зөвлөгөө өгье гэж бодож байна.
-Нүүр будалтаа гайхалтай төгс харагдуулах эхний алхам?
-Юун түрүүн суурь өнгөө тохируулахын хажуугаар нимгэн цэвэрхэн тавьж сурах нь хамгийн эхний алхам. Нүүр тэр чигээрээ зөөлөн өнгөтэй байх ёстой. Жишээ нь хэт ягаан уруул, тод тениэр будах онцгүй. Хүний биед байдаг үндсэн өнгөнүүдээс өөр өнгө ороод ирэхээр жаахан сонин харагддаг гэсэн үг.
Хүүхнүүд маань өөрт тохирсон крем фаундэйшнүүдийг зөв сонгох хэрэгтэй. Мэдээж хуурай арьстай бол шингэн light-ийг хольж өгөөд арьсаа гоё гялалзуулах нь зүй. Хамгийн гол нь бидний арьсны эрүүл байдал нэгдүгээрт харагддаг шүү дээ.
-Сүүлийн үед ямар будалтууд тренд болж байна даа?
-Энэ жилийн хувьд хөнгөн будалтууд голчилж байгаа. Бүсгүйчүүд маань хэт тод будсанаар нүдэндээ тохироогүй хэлбэрийг өгөөд байдаг. Яг нүдэндээ зориулж л ажиллах хэрэгтэй гэж боддог. Ямар нэгэн хиймэл будалт хүчээр хийхгүй. Өгөгдөл дээр нь тохируулж ажиллана гэсэн үг.
-Эмэгтэйчүүд дунд нүүр будалт хийхдээ гаргадаг нийтлэг алдаа байдаг уу?
-Хүүхнүүд хамар өндөрлөгөө хийх дуртай байдаг. Өнгөний сонголт жаахан алдаатай харагддаг. Дээрээс нь суурь будалтаа зузаан хийсэн харагддаг. Манай үйлчлүүлэгчийн арьс жаахан хуурай байна. Түүнийг яаж харах вэ гэхээр нүдний эргэн тойронд цацраг үрчлээ, эсвэл крем тавьсны дараа барзайх энэ бол хуурайшилтын эхний шинж тэмдэг. Тиймээс дөнгөж сая шингэн light түрхэж өгсөн байгаа. Тэгээд будалтыг дуустал чиглэг мэдрэмж өгсөн. Чийгшүүлэгчтэй спрей их хэрэглэж өгдөг. Тослог чийглэг арьс хамгийн сайн арьсандаа ордог. Юу ч хэрэглэсэн гоё байдаг. Хуурай арьс маань жаахан муу арьсандаа ордог.
-Хөмсөг маш чухал нөлөөтэй санагддаг. Будалтууд ч олон янз байх юм билээ?
-Тийм шүү. Сүүлийн үед натурал хөмсөг моданд орж байгаа. Ширхгийг нэмж дүүргэх аргаар буддаг. Тухайн хүний хөмсгийг илүү амьд өөрийн юм шиг харагдуулахад будалтын утга учир оршиж байна. Энэ талын хөмсгийг будахаар өөрийнх нь үс нь бараан байх үед наад талыг жаахан зөөлрүүлээд бор өнгө хийчхээр тэр аяараа энэ тал маань зөөлөн бор харагдаж байгаа юм.
Хүүхнүүд маань ямар нэгэн зүйлдээ сэтгэл ханамжгүй байдаг шүү дээ. Нүд нь хөөрхөн хирнээ хамрандаа дургүй. Тэгэхээр хэрэгтэй зөвлөгөө гэвэл, өөрийнхөө хөөрхөн болон алдаа дутагдалтай талыг илүү олж харвал зүгээр. Маш хөөрхөн нүдтэй, гоё будаад байгаа хирнээ хөмсөг нь алдаатай байвал бүтэн гоо сайхан маань алдагдаж байгаа шүү дээ. Хөмсөг их шивээстэй явж байдаг. Үйлчлүүлэгч маань нэлээн тод шивээстэй орж ирэх юм бол өнгийг нь дарж байгаад ширхэг гаргаад өгчихдөг. Тэгэхээр нөгөө бүсгүй маань шингэн натурал хөмсгөндөө их сэтгэл ханамжтай байдаг.
-Сая хамар өндөрлөгөөний тухай дурдсан шүү дээ. Дэлгэрүүлбэл?
-Манай моделийн хувьд хамар нь яг л дундаж хэмжээтэй стандарт. Зөв хэлбэртэй. Нуухан хэсгийг өндөрлөх үү, үзүүрэн хэсгийг өндөрлөх үү гэдгээс шалтгаалаад нууханд нь босгож өгөх, эсвэл үзүүрийг нь хоёр талаас нь чимхэж өгөх, эсвэл урд талаас нь шонтойлгож өгөх. Ингээд гэрлээ тавиад хамраа босгож харагдуулдаг. Крем шиг шахуу өнгөөр тавьж өгөх юм бол мэдэгдэхгүй. Хөмсөгнөөсөө хамраа өндөрлөөд байдаг. Хөмсөг нүд хоёрын 50 хувь буюу хүний анатомийн ясны доод сүүдрийг тодруулж байж байгалийн сүүдэр үүсгэж өгнө. Тэгж байж хамар өндөрлөгөө маань гоё гарч ирнэ.
-Гоёлын будалтаа гэртээ хийх эмэгтэйчүүдэд таны зүгээс юу гэж зөвлөх вэ?
-Хүүхнүүд маань улаан өнгийг будалтандаа их ашигладаг. Улаан өнгийн будган дээр яг гоё хүрээ гаргаад сарнайн дэлбээ гэдэг шиг хэлбэрээ гаргаж чадахгүй бол будаад хэрэггүй. Манай бүсгүйн уруул жаахан нимгэн байна. Тэгэхээр уруулыг нь бомбойлгож илүү гаргаж будна гэсэн үг. Илүү гаргахдаа хэт их илүү гаргахгүйгээр чүд чүд зураасны дайтай гаргана. Дээд талаа мөн адил хэлбэрийг нь гоё бөөрөнхий. Навчин хэлбэр гэж ярьдаг тэгж гаргаж өгнө.
-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
-Манай студийг зорин ирсэн өрөг.мн-ийхэнд баярлалаа. Үзэгч хамт олонд нь шинэ оны баярын мэнд хүргэе.