Крипто зах зээл гэдэг нь олон нийтийн хөрөнгө оруулалтаар санхүүжилт босгож, эргээд хөрөнгө оруулагчдад, бизнесийн ДУНД хугацаанд ашиг хүртээх зах зээл билээ. Бид GGC койн төслийн гүйцэтгэх захирал Ц.Алтайбаяраас тухайн койны онцлог болон кридто зах зээлийн талаар мэдээллийг авлаа.
-Ямар зорилгоор уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа хийх гэж байгаа талаар ярихгүй юу?
-Монголын уул уурхайн салбарт дийлэнхдээ гаднынхан хөрөнгө оруулалт хийдэг. Тэр тусмаа Хятад, Канад, Герман хөрөнгө оруулагч нар давамгайлах нь бий. Үүний дараагаар банкны эзэд орж байгаа. Гол ашгийн бараг наян хувийг гаднын хөрөнгө оруулагч нар болоод банкны эзэд хүртдэг. Гэтэл баялгийн эзэд бол ард түмэн. Тэд жинхэнэ ашгийн наян хувь, бүр зуун хувь хүртэл хүртэх ёстой.
Ингэхийн тулд уул уурхайн компаниуд хүчтэй байж өөрсдөө олборлолтоо хийдэг, дэлхийн зах зээл дээр гарч чаддаг байх хэрэгтэй. Манай койн төслийн зорилго бол олон нийтээс хөрөнгө оруулалт босгоод, уул уурхайн баялгийн ашгийг нийтэд хүртээх явдал юм.
-Зорилгоо биелүүлэхийн тулд хамт олны чадвар туршлага гээд их зүйл хамаарах байх. Хамт олны тухайд?
-Баг хамт олны тухайд бид нэг талаараа жинхэнэ бизнес хийдэг хүмүүс. Ажил хийдэг хүмүүс гэсэн үг. Уул уурхайн салбартаа туршлагажсан хамт олон ажиллаж байгаа гэдгийг баттай хэлнэ. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан хүн ч манай багт бий.
-Сүүлийн үед койн төслүүд ихээр гарч байна. Үүнийг юу гэж харж байна вэ?
-Би монголын койн төслүүдийг амжилттай яваасай гэж хүсдэг. Монголоос нэг койн амжилттай ажиллавал салбар хөгжинө. Гэтэл үүнийг дагаад, өөрөөр хэлбэл эрх зүйн орчин бүрдээгүй энэ үед, хуулийн цоорхойг ашиглан чанаргүй төслүүд маш их орж ирж байна. Анхдагч арилжаанаас арав хорин тэрбумыг босгох гээд улайрч байна шүү дээ. Энэ бол тухайн койны төслийн зорилгыг л алдагдуулж байгаа юм. Бидний хувьд анхдагч арилжаа бол зах зээлд мэндлэх, үндсэн үнэтэй болгох, үнэ цэнийг тогтоох явдал. Үндсэн үйл ажиллагаа маань олон улсад үргэлжилнэ. Ингэхдээ уурхайн олборлолтоор үргэлжлэх юм.
-Иргэдэд сонголт хийх шаардлага тулгарч байна. Юун дээр анхаарвал зохилтой юм бэ?
-Койн төслүүд ихээр гарч байгаа энэ үед иргэд сонголт хийхдээ ард талын backround-ийг сайн хараач ээ гэж хүсэх байна. Бидэнд зургаан сараас хоёр жил буюу бизнесийн дунд хугацаанд хамтарч ажиллах, дараагаар нь ашгаа хүртэх хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Манай IEO буюу stockchain.mn бирж дээр 20-ноос эхлэн бүртгэл зарлагдсан байгаа. Та бүхэн www.stockchain.mn дээр ороод бүртгүүлээд оролцох боломжтой.
Хөрөнгө оруулагч гэдэг ойлголтыг хүмүүс нэг их сүртэй боддог. Доод тал нь зуун сая төгрөгтэй, тэгээд таван зуун сая, тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулагч хийх ёчтой юм шиг. Гэтэл бодит амьдрал дээр нэг л юм үнэн байдаг. Цалингаа цуглуулаад юм уу, тэтгэврээ цуглуулаад баяжсан хүн байхгүй. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгөтэй болдог.
Өнөөдрийн байдлаар крипто зах зээлийн алтан үе гарч ирж байна. Өндөр өсөлттэй, дэлхий даяар өсөж байгаа энэ салбар луу та хөрөнгө оруулалт хийхийн тулд зуун мянган төгрөг л хэрэгтэй. Нэг өдөр пицца юм уу, хоол захиалж идэх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчхэд, жилийн дараа магадгүй зуу, хоёр зуу дахин өсгөх боломжтой. Энэ боломж зөвхөн крипто зах зээл дээр байгаа.
-Танай койн төслийн давуу тал?
-Манай дээр 3,3 дахин үржүүлээд cashback хийх нөхцөл орсон байгаа. Сashback хийх мөнгө хаанаас гарч ирж байгаа вэ гэж хүмүүс асууж байна. Энэ нь уул уурхайн төслийн ашиглалтаар гарч ирнэ. Бид нар гаднынханд өгдөг байсан наян хувийн ашгаа өөрсдөө авна гэсэн үг. Энэ үед, манай анхны арилжаанд ороод 03-аар авсан хүмүүс hodl хийгээд хоёр жилийн дараа нийт төгрөгөөр буюу 3,3 дахин өсгөөд cashback хийх боломжийг олгож байна.
Алтаар баталгаажиж олон улсын зах зээл дээр гарах койны эзэмшигч болж крипто валют болоод алтны ханшийн өсөлтөөс давхар ашиг хүртэхийг хүссэн хүмүүст бидний үүд хаалга нээлттэй гэж хэлэх байна. Мөн олон нийтэд нээлттэй шилэн үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр байгальд ээлтэй дэвшилтэт технологийг ашигласан, нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх уурхай болох юм. Монголынхоо газар нутагт үе удмаараа амьдрах учраас хамгийн шилдэг технологиор ажиллана гэсэн үг.
-Танд нэмж хэлэх мэдээлэл байна уу?
-Бүх бизнес эрсдэлтэй. Эрсдэлтэй бизнесийг хийхдээ хүн өөрийн суурь хөрөнгө буюу гэр орон, үндсэн хадгаламж, хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж хэзээ ч бизнес хийх ёсгүй. Тийм бодолтой хүмүүс крипто валютаас хол байсан нь дээр.