УИХ-ын өчигдрийн чуулганаар Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
Монголбанканд дэлхий дээр нэртэй дөрвөн том компаниуд аудит хийх боломжгүй болсон. Яагаад гэхээр тагнуулын байгууллага төрийн нууцын мэдээлэл гэдгээрээ эд нарыг бүгдийг шалгадаг. Тэгэхээр тэр аудит хийдэг компаниуд хүртэл Монголбанканд аудит хийхээс татгалзаж байгаа. Гуйгаад Монголбанканд аудит хийгээч ээ гэхэд хийдэггүй. Яагаад вэ гэхээр тагнуулын байгууллагатай зууралдаж хамаг мэдээллээ тагнуулын байгууллагад өгдөг аудитын олон улсын байгууллага гэж байхгүй. Үндсэндээ энэ систем та сая хоёр ч удаа хэлж хураалгаж байгаа санал бол Монгол Улсын IT буюу харилцаа холбооны салбарт том эрсдэл авчирч байгаа шүү. Та нар Монголбанкны удирдлагуудаас асуугаарай. Нөгөө аудитын дөрвөн том компанид мөнгөө өгөөд хийлгэе гэхэд тэд татгалзаж байна. Ийм тогтолцоог бид бий болгосон. Дээр нь эд нар очоод бүх зүйлийг цаасаар хадгал гэж хэлдэг. Аюултай гэж. Дижитал хэлбэр дээр хадгалбал илүү аюулгүй гэдгээ ойлгодоггүй тагнуулын байгууллагаар бид кибер аюулгүй байдлыг хамгаалуулах гээд сууж байна. Одоо эд нар юу гэж нэхнэ гээч кибер аюулгүй байдлыг хангахын тулд бүгдийг цаасаар хадгал гэж хэлнэ. Энэ өнөөдөр болоод байгаа зүйлийг би хэлээд байгаа юм. Тагнуулын байгууллага дээр бүх зүйлийг авчирч уядаг, ийм байж болохгүй. Энэ бол Монгол Улсын хөгжлийн ирээдүйг боомилж байгаа юм. Иргэдийн эрх, байгууллага цааш олон улсын түвшинд хүрч хөгжих боломжийг хааж өгч байгаа юм" гэв.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.