Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.
Тус сайтад Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон гэх мэдээлэл тавигдсан байна. Хохирогч нүд чих рүүгээ цохиулсан, хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн гэж ярьжээ. Мөн "Тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан, энэ хэрэг солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй байж болзошгүй гэж хохирогч ярьсан" хэмээжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байна. Тухайн үед дуудлага хүлээн авсан, шалгагдаж байна" гэлээ.