Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн Задгай гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т 12-р сарын 16-ны 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ООГХ-ээс ОБЕГ-т 22:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.
Мөн аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.