Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,446 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 280 нь дотоодын халдвар байна.Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,968 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,601 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,045
- Хүндэвтэр-1,332
- Хүнд-348
- Маш хүнд-45 хүн байна.