ХонгКонгийн хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны дүүрэгт байрлах худалдааны цогцолборт гарсан галын улмаас галаас зугтаж дээвэр дээр боогдсон 350 хүнийг аварчээ.
Лхагва гарагийн үд дунд Causeway Bay дүүрэгт байрлах Дэлхийн худалдааны төвөөс утаа гарч эхэлжээ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж галыг 16.30 цагийн орчимд бүрэн унтраасан байна.
ХонгКонгийн Цагдаа нар Ройтерс агентлагт мэдээлснээр 13 хүн эмнэлэгт хүргэгдсэний нэг нь хагас ухаантай байжээ. Галын үеэр 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Галын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч South China Morning Post-д бичсэнээр цахилгааны удирдлагын өрөөнд гал гарсан байна. Барилгын зарим хэсгийг шинэчилсэн засварын ажил хийгдэж байсан аж.
Гал сөнөөгчид тавдугаар давхрын гадаа талбайн нарийхан зайд дарагдсан хүмүүсийг аврахын тулд сунадаг шат ашигласан байна. Ямартаа ч түргэн хугацаанд тархсан галыг гал сөнөөгчид түргэн шуурхай намжааж, цогцолборт байсан хүмүүст аврах ажиллагааг явуулсны дүнд хүний амь эрсдээгүй гэдгийг хэвлэлүүд онцолжээ.