Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын хөл бөмбөгийн алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ. Энэ талаар талийгчийн охин цахим хуудастаа "30 хүрээд хүний нутагт сурахад илүү сайн байдаг гэнэ, миний хүү гээд ярьсан нь өчигдөрхөн л юмсан” хэмээжээ.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд багшилдаг ба хөл бөмбөгт сонирхолтой хоббигоо ажил болгон TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байв. Э.Балжинням 2006 оноос 15 жил хөл бөмбөг тайлбарласан билээ.
Тоглолт бүрийг өөрийн эшлэлүүдээрээ эхлүүлж, олон гайхамшигт тоглолтууд тайлбарлаж явсан түүнийг Монголын ард түмэн үүрд санан дурсах болно.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.