Энэ сарын 11-нд “GLOBAL WOMAN CLUB”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү клуб нь АНУ-ын Лондонд төвтэй Дэлхийн 20 гаруй оронд салбараа нээжээ. Ингэхдээ охид, эмэгтэйчүүдийг дэмжих, хувь хүний боловсролд анхаарах, амьдралын зөвлөгөө өгөх, англи хэлний төвшинг дээшлүүлэх, эрхэлж буй бизнесийг нь гадаад зах зээлд гаргах гүүр нь болсоор иржээ.
Монголд бизнес эрхэлж байгаа бүсгүйчүүд “Global woman club”–ийн төлөөлөгчийн газартай холбогдож гишүүн болох үүд хаалга нээлттэй юм.
Энэ талаар “Global woman club”–ийн Монгол дахь төлөөлөгч Ч.Ичинхорлоо,
“Global woman club” Монгол салбараа нээж байгаад баяртай байна. Мөн энэ том байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр нь ажиллахаар сонгогдсондоо тун таатай байгаа.
Энэ клуб маань олон зуун мянган эмэгтэйчүүдийг нэгтгэж чадсан. Эмэгтэйчүүдийн хөгжил, хамтдаа хөгжих боломжийг хангаж байгаа энэхүү байгууллагад Монгол бүсгүйчүүд нэгдэж, хамтдаа бие биенийгээ хөгжүүлэх, дэлхийн тавцанд гарах боломжтой. Монгол эмэгтэй хүний онцлог юу юм. Бид юугаараа дэлхийд танигдах ёстой юм бэ гэдэг зүйлийг дэлхийд нээх, боломж олгоход манай клубийн онцлог оршиж байгаа” гэв .