11 настнуудад хийх папиллома вирусийн эсрэг вакцин үр дүнгээ үзүүлжээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн зүгт 13 километрт орших Бунхан гэдэг газар өчигдөр дөрвөн настай хүүхэд 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
ХҮҮХДИЙГ АХУЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Түлэгдэхээс сэргийлэх
- Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
- Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
- Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
- Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
- Зуухны тагийг заавал түгжиж байх,
- Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
- Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
- Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
- Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
- Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
- Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
Зарим зүйлсийг далд хий
- Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах
- Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
- Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
- Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
- DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай.
- Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх
- Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.
Гэрийн тавилга
- Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
- Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
- Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
- Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.
Хордлогоос сэргийлэх
- Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй
- Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
- Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.
Tоглоом
- Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай
- Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх
- Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх
- Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
- Хурц ирмэг өнцөггүй байх
- 20 сантиметрээс урт уяагүй байх
- Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
- Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх