Энэ оны эхний арваннэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 оны арваннэгдүгээр сард 10.5 хувьтай гарчээ. Инфляц 10.5 хувь гарсны 5 нэгж буюу 47.6 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна.
Инфляцад импортын барааны үнэ 50.4 хувиар нөлөөлж байгааг мэдээллийн эхэнд онцлов.
Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараа:
ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав
"Манай улс энэ оны 11 сард нийт 150 улстай худалдаа хийсэн. Нийт бараа эргэлт 15 тэрбум ам.доллар байна. Үүнээс
- Экспорт 8.8 тэрбум ам.доллар
- Импорт 6.2 тэрбум ам.доллар
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум ам.доллар 27.9 хувиар, экспорт 2 тэрбум ам.доллар буюу 28.8 хувиар, импорт 1.3 тэрбум ам.доллар буюу 26.6 хувиар тус тус өсжээ.
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний арваннэгдүгээр сард 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 673.3 сая ам.доллар буюу 34.2 хувиар өслөө” гэв.