УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай мэдээлэл хийлээ. Тэрээр “Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувиар “Нас барсан өндөр настны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай” хуулийн төсөл санаачилсан байгаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч байгаа. Энэ хүн дотроос хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлсний дараа тухайн хүн зээлтэй байвал ар гэрийнхэн нь төлдөг байдлаар одоо шийдэгдэж буй. Банкууд дээр эдгээр зээл авсан хүмүүс дээр ар гэрийн хэн нэг нь давхар гарын үсэг зурж зээл авахад оролцдог. Тэгэхээр тухайн хүн нас барсан тохиолдолд тэр зээл нь ар гэрийнхэн нь төлөх байдлаар үлддэг. Үүнийг чөлөөлөх нь зүйтэй тайлбарлалаа. н төсөл юм. Энэ анх удаа хийгдэж байгаа зүйл биш. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээл тэглэгдэж байсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим төгрөг. Хүнсний ногоо, бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, байгаа энэ цаг үед тэтгэвэр авагчийн тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэж байна.
Тэтгэврийн хүмүүст энэ асуудлыг нь шийдэж өгөх хүрээнд энэхүү хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм. Монгол Улсын хуулиар өнөөдөр тэтгэвэр авах насыг нэмэгдүүлж байгаа.
Ойролцоогоор тэтгэвэрт гарсан хүн жил орчим тэтгэвэр аваад бурхны оронд явж байна. Нийгмийн даатгал насаараа төлөөд маш бага хугацаанд тэтгэвэр аваад бурхан болж байгаа. Тиймээс үүнийг шийдэх хуулийн төсөл гэсэн үг. Тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлдөг хуулийн төсөл гэж ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарлалаа.