Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод үргэлжилж байна. Эхний худалдаагаар 10 хоногийн хугацаанд 350 иргэн 25 аж ахуйн нэгж нийт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Харин хоёр дахь үе шат арванхоёрдугаар сарын 6-20-ныг дуустал Баянзүрх дүүрэгт “Тэнгэр” бөөний худалдааны төвийн гадна, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Хан-Уул дүүргийн “Фүүд сити” худалдааны төвд зохион байгуулагдаж байна.
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлж байгаа аж.