Энэ удаагийн хуралдаанаар салбар зөвлөлийн Хороодын Урьдчилан сэргийлэх багийн 7 дугаар сарын урамшуулал, нийтийн эргүүлийн шагналыг олгох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд теле хяналтын камер суурилуулах Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сурагчдыг болзошгүй эрсдэл, гадны нөлөөнөөс хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид сургалт хүмүүжлийн ажилд хүртээмжтэй байдалд хяналт тавих зорилгоор “Ээлтэй сургууль” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн орчимд хурд сааруулагч, явган гарц, бусад тэмдэг, тэмдэглэгээг байршуулахаар шийдвэрлэлээ.