Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачилгаар дүүргийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн цайны газарт иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж, хүүхдийн хоёрдугаар хоолны таваг гардуулан дэмжлэг, тусламж үзүүлэх хүмүүнлэгийн ажлыг “Дезерет” ОУБ-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хүүхдийн эрхийг дээдлэн, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлснээр тус сургуулийн хүүхдүүд үдийн хоол хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм.
Тус арга хэмжээнд ЧДИТХ-ын даргын зөвлөх, төлөөлөгч Т.Идэрцагаан, ЧДИТХ-ын төлөөлөгч Б.Болортунгалаг, ЧДИТХ-ын төлөөлөгч, 17-р хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, ГХУСАЗСЗ-ийн албан хаагчдын төлөөлөл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл, “Дезерет ОУБ”-ийн захирал, албан хаагчдын төлөөлөл, ЕБ-ын 140 дүгээр сургуулийн захирал болон багш ажилчдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Нийслэлийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургууль 2016 онд ашиглалтад орж 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 425 сурагч 33 багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.