Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал болох "Рио Тинто", "Туркойз Хилл ресурсес"-ын зүгээс Монголын Засгийн газарт таван зүйл бүхий захидал ирүүлжээ. Уг захидалд Монголын талын 34 хувийн эзэмшилд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох зэрэг асуудлыг тусгасан байна.
Энэ талаар ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД, ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСГИЙН ДЭД ДАРГА Б. СОЛОНГОО "Өнөөдрийн байдлаар бол манай саналыг хүлээж авч байна. Тэгэхдээ яриа хэлэлцээр бол үргэлжилнэ. Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өргөс авч байгаа юм шиг бүх юм гэнэт дуусахгүй. Тэгэхээр бид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.
Зарим нэг үл ойлголцол үүсээд байдаг асуудал дээр бас ялангуяа одоо мэдээлэл солилцох, ил тод байх, нээлттэй байх, говийн бүсэд бас гүний ус ашиглах, байгаль орчны нөлөөлөл гэх мэтчилэн асуудал дээр бол ажлууд бол хийгдэнэ. Гэхдээ эхний ээлжинд бас томоохон ахиц гарлаа. Үргэлжлүүлээд бол бид нар бас далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг ямар нөхцөлөөр цуцлах уу, дуусгавар болгох уу.
Цаашид хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг ямар хэмжээнд өөрчлөлт оруулж байж цаашид бас маргаан үүсэхгүй аль болох ойлголцоод урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах нөхцөл бол бүрдээд явна гэж найдаж байна. Тэгэхээр яриа хэлэлцээр үргэлжилнэ" хэмээх тайлбарыг өглөө.