Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 02-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн таван сумын 10 багт 14 голомт бүртгэгдсэн байна.
Шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.