2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” зорилтыг дэмжин дүүргийн 21 дүгээр хорооны “Дөрвөн улирлалын цэцэрлэгт хүрээлэн”-д “Гоёлын модны төгөл” байгууллаа.
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 156 байгууллагууд хамтран тус байршилд 458 ширхэг гоёлын мод тарьж, өөрсдийн гэсэн төгөлтэй боллоо.
Цаашид гоёлын төгөлд тарьсан мод, бутны арчилж ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах юм.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар