Засвар механикийн завод энэ оны эхний хагас жилд импорт орлох 26 нэр төрлийн 583 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж 361 сая 221 мянган төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Одоогийн байдлаар ЗМЗ-ын үндсэн үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Заводын хэмжээнд оны эхний найман сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 103,7 хувиар биелүүлжээ. Үүнээс цутгамал болон механик боловсруулалттай эд ангийн үйлдвэрлэл, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувь биелсэн байна. Харин 8, 9 сард технологийн материалын нийлүүлэлтийн хоцрогдлоос шалтгаалж резинэн ба цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага зэрэг хоцрогдолтой явж байгаа юм. Иймээс технологийн материалын нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх үүднээс Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар болон бүтцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. 10 дугаар сараас цутгуурын болон резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төлөвлөгөөний тасалдалтыг арилгах зорилгоор тус цехийн хамт олон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шамдан ажиллаж байна.