Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Цахилгааны цехийн захиргааны барилга урдаасаа ус, чийг нэвчиж мөөгөнцөр үүссэнээс барилгын хийцэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байсныг 2021 оны хөрөнгө оруулалтаар түшиц хана хийж асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Энэхүү ажлыг Зураг төслийн хүрээлэнгийн инженерийн зургийн дагуу “Бодь хангай” компани гүйцэтгэсэн байна. Бүрэн цутгамал, гурван метр өндөр түшиц хана, баганын хамт байгуулснаар өвөл цагийн хөрсний жийлт, дулааны улиралд ус чийг нэвчдэг асуудал арилж, цахилгааныхан эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдлээ.