Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс “Шилдэг бүтээлч саналын уралдаан зарлаад байна. Саналын программд 10-р сарын 25-наас 11-р сарын 22-нд нийт 467 санал ирсэн байна. Нийт саналын 25,5 хувийг ХАБЭА, 22,7 хувийг технологийн, 18 хувийг механикийн, 18 хувийг 5 сайн үйлсийн, 7,5 хувийг эрчим хүчний, 8,3 хувийг бусад, үйлчилгээний чиглэлийн санал эзэлж байна. Баяжуулах үйлдвэрийн хэсгүүдээс Нунтаглан баяжуулах хэсэг 160, Өөрөө нунтаглах хэсэг 76, захиргаа 53, Бутлан тээвэрлэх хэсэг 49 саналаар тэргүүлж явна.
Саналын тоогоор Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Ууганбаатар, ХАБЭА-н инженер Р.Энхбат, Шүүн хатаах хэсгийн цахилгааны инженер С.Хатанбаатар, Урвалжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин П.Өгөөдэй, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Ц.Байгалмаа нар тэргүүлж байна.
10-р сарын 25-наас эхэлсэн Шилдэг бүтээлч саналын аян он дуустал үргэлжлэх юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, ажиллагчдын дунд бүтээлч санаачилга өрнүүлэх, “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” соёлыг түгээх зорилготой уг аян ийнхүү амжилттай өрнөж байна.
Я.Энхтуяа