WikiLeaks сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британиас АНУ-д шилжүүлэн өгөхийн өмнөхөн хорих өрөөндөө цус харвасан гэж түүний сүйт бүсгүй Стелла Морис мэдэгдэв.
Ялтан шилжүүлэх ажиллагаа эхлэхийн өмнөхөн Жулиан Ассанжийн бие муудаж, эмчийн үзлэгээр тархины зарим хэсэгт цусан хангамж түр тасалдсан гэж оношлогдсон байна.
Энэ нь 50 настай Ассанжийн баруун зовхи унжин, ой санамж муудаж, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд эмийн эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Биеийн байдлын улмаас Жулиан Ассанжийг шилжүүлэх явдлыг түр хойшлуулахаас өөр аргагүй болоод байгаа аж.
"Аравдугаар сарын 27-нд Жулианыг цус харвахад хүргэсэн зүйл бол энэхүү байнгын хэт их стресс юм" гэж сүйт бүсгүй Стелла Морис нь мэдэгджээ.
Сануулахад, АНУ-аас 2010 онд WikiLeaks сайтаас Афганистан, Ирак дахь АНУ-ын дайны талаарх олон мянган цэргийн нууц баримт бичгийг нийтэлсэн хэргээр Ассанжийг шүүхэд өгсөн ч Лондоны дүүргийн шүүгч түүнийг АНУ-ын хорих ангид шилжүүлбэл амиа хорлох эрсдэлтэй гэсэн үндэслэлээр шилжүүлэн өгөхийг хориглосон.
Гэвч давж заалдах шатны хоёр шүүгч АНУ-ын засгийн газраас түүнд зохих эмчилгээ хийлгэж, цагдан хорих ялаар шийтгэхгүй байх баталгааг Лондоны дүүргийн шүүхэд хүргүүлж, улмаар ялтан шилжүүлэх ажиллагааны ерөнхий журмын дагуу АНУ-ын талд шилжүүлэхээр болсон.