Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Тайваньд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай бямба гарагт тус улсын Эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ. Омикроны халдвар илэрсэн иргэн нь Африкийн өмнөд хэсгийн Эсватини улсад аялаад ирсэн нэгэн байжээ.
Тайванийн тахлын эсрэг хариу арга хэмжээний төвөөс мэдээлснээр 12 дугаар сарын 8-нд Эсвитанид аялаад ирсэн 30 гаруй насны тайвань эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан бол түүний дэргэд сууж ирсэн зорчигчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тайваньд Ковид-19-ийн эсрэг хатуу хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байна. Байнгын оршин суугчид болон иргэдээсээ бусад хүнийг хилээр нэвтрэхийг бүрэн хориглоод буй Тайваньд Ковид-19-ийн 16,731 тохиолдол бүртгэгдэж, 848 хүн нас баржээ.