Улаанбаатар хотод өнөөдөр 170 суурин, хоёр явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад хоёр явуулын баг ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд бчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 33, хоёр дахь тунд 56, нэмэлт сэргээх тунд 1710, нийт 1799 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.9 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.0 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.162 (76.7 хувь), 16-17 насны 26.855 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.