Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Эх сурвалж: УЦУОШГ