Шинэ он хаяанд ирж, албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн. Гэвч төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Тэгвэл цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Шадар сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамтарсан тушаал гарч, бүх багш, сурагчдыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо.
Тушаалд, шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүй (төрийн болон хувийн) бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.