Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг, гавьяат жүжигчин Батзанын Батзаяа тэнгэрт дэвшжээ.
“Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн” хэмээн отрын бэлчээрт гитар хөгжимтэй дуулах Болдоо хүүгийн дүрд үзэгчид их хайртай. Энэ дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглосон байдаг.
Тэрээр Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн Хүүхэд, залуучуудын театраасаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 1989 онд Хүүхэд, залуучуудын театраасаа өрх тусгаарлаж, "Хошин урлагийн театр"-ыг байгуулсан нь өнөөгийн хошин урлагийн суурийг тавьж, монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
“Азтай бадарчин” наадмын хошой шагналтан тэрээр тайз дэлгэцийн олон арван бүтээлийн эзэн билээ.
Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг, гавьяат жүжигчин Батзанын Батзаяа тэнгэрт дэвшжээ.
Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй.
Түүний ар гэр, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.