Хип хоп од Кэнья Уэст өнгөрсөн пүрэв гарагийн орой болсон "Free Larry Hoover" хандивын тоглолт дээр салсан эхнэр Ким Кардашианд хандан "Над руу гүйгээд ир" гэж олон мянган үзэгчдийн өмнө хэлсэн нь шуугиан тариад байна.
Лос-Анжелесын дурсгалын колизейд болсон тус арга хэмжээ Амазоны Prime Video сувгаар шууд цацагдсан юм. Тоглолтын үеэр Кэнье Уэст "Runaway" дууныхаа дундуур Кимберли, чи минь над руугаа гүйгээд ирээч гэжээ.
Энэхүү тоглолт нь Уэстийн сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн анхны тоглолт байлаа.
Долоон жилийн өмнө Италид тансаг хурим хийж гэрлэснээс хойш долоон жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сард Ким Кардашиан Уэстээс салах өргөдлөө өгсөн. Харин Кэнье Уэстийн хувьд эхнэртэйгээ эвлэрч, эргэн нийлнэ гэж найдаж буйгаа тоглолтын үеэр ийнхүү товч, тодорхой илэрхийлжээ. Үүнээс өмнө Кэнье Уэст "Drink Champs" подкаст нэвтрүүлэгт оролцох үеэрээ гэрлэлтээ цуцлуулсан тухайгаа ярихдаа Ким Кардашианыг эхнэрээ хэмээн дурдаад, "Би хэзээ ч салалтын бичиг баримт хараагүй, бид албан ёсоор салаагүй. Хүүхдүүд маань эцэг эхээ хамт байлгахыг хүсдэг. Би ч гэсэн гэр бүлээрээ хамтдаа байхыг хүсч байна" хэмээн ярьж байлаа.
Харин түүний экс эхнэр Ким Кардашианы хувьд "Saturday Night Live" шоуны инээдмийн жүжигчин Пит Дэвидсонтой болзож байгаа гэсэн цуу яриа гарсан. Кимийн ойрын эх сурвалжуудын хэлж байгаагаар шинэхэн хосууд бүхнийг яаралгүй хийж байгаа. Ким салах өргөдлөө өгснөөсөө хойш анхлан Питтэй л болзож байгаа гэжээ.
Ким Кардашианыг яагаад Кэнье Уэстээс салах шийдвэр гаргасан талаар олон янзын таамаглал бий ч тэдний хэн нь ч жинхэнэ шалтгаанаа нийтэд дэлгээгүй билээ.