Филиппиний сэтгүүлч Мария Ресса, оросын сэтгүүлч Дмитрий Муратов нар Нобелийн энх тайвны шагналын эзэд боллоо.
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн үед эрх мэдлээ урвуулан ашиглаж, өсөн нэмэгдэж буй авторитар үзлийг илчилсэн Rappler цахим мэдээллийн платформыг үүсгэн байгуулагч Мария Ресса Нобелийн энх тайвны шагналыг хүртлээ. Rappler платформын гүйцэтгэх захирлын албыг хашдаг Мария Рессад Ерөнхийлөгч Родриго Дутертегийн авторитар үзлийг илчилснийх нь төлөө Филиппиний шүүхээс 100 жилийн хорих ял оноогоод буй. Тиймээс Мария Ресса Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохын тулд Филиппины давж заалдах шатны шүүхэд хандаж байж нутгаасаа гарах зөвшөөрөл авчээ.
2021 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Дмитрий Муратов "Новая газета" сонины ерөнхий редактор юм. 59 настай Муратовыг өнөөгийн Орос дахь үг хэлэх эрх чөлөөг хамгийн нэр хүндтэй хамгаалагчдын нэг хэмээн тодорхойлдог. Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен Осло хотод болсон шагнал гардуулах ёслолын үеэр "Новая газета бол өнөөгийн Оросын хамгийн бие даасан, эрх мэдэлд шүүмжлэлтэй ханддаг сонин" гэж хэлжээ. Муратов"бичсэн үг бол зэвсэг, үнэн бол зорилго, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл бүрийн эсрэг ялалт байгуулсан тийм дайнд оролцогчид" гэжээ.
Нобелийн энх тайвны шагналтнууд хоёулаа өөрсдийнхөө ажлыг "дарамт, заналхийлэл, хүчирхийллийн объект болсон" гэдгийг онцолсон.
Ресса шагнал гардуулах ажиллагаанд оролцоход нь тавьсан Филиппиний давж заалдах шатны шүүхийн хязгаарлалтын талаар дурдаад, ямартаа ч ёслолд оролцохыг зөвшөөрсөн нь азтай хэрэг гээд нацистын хорих лагерьт хоригдож байсан Карл фон Осиецки 1935 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн сүүлчийн сэтгүүлчийн хувьд ийм хязгаарлалт байгаагүй шүү дээ гэжээ.
"Өнөөдөр сэтгүүлчдэд Нобелийн энх тайвны шагналыг олгож буй Нобелийн хороо ижил төстэй түүхэн мөчийг, ардчиллын бас нэгэн оршин тогтнох цэгийг харуулж байна. Мөн Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буруу ташаа мэдээлэл түгээх, хагалан бутаргах таатай хөрсийг бий болгоход нөлөөлж байгаа " гэдгийг Мария Ресса онцлон дурдсан юм.