Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пинера ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуульд гарын үсгээ зуржээ. "Энэ хууль хоёр хүний хоорондох бүх хайр дурлалын харилцааг ижил төвшинд тавьж буй хэрэг юм" гэж Ерөнхийлөгч Себастьян Пинера хэлсэн байна.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Ла Монедагийн засгийн газрын ордонд ЛГБТК-ийн идэвхтнүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид, хууль тогтоогчид цугларч хуулийн төслийг батлах ёслолын ажилд оролцсон юм. Тус хуульд эцэг эхийн харилцааг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх, гэрлэсэн ижил хүйстнүүдийн тэтгэмж, үрчлэлтийн эрх зэрэг бусад шинэчлэлийг багтаажээ. Чилийн Сенат мягмар гарагт гэрлэлтийн тэгш байдлын тухай хуулийн төслийг дэмжсэн санал хураалтад гурван гишүүн түдгэлзсэн бол Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар хоёр татгалзсан санал авчээ.
Уг хуулийн төслийг анх 2017 онд танилцуулж байжээ. Ирэх оны Гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөх Пинера, түүний Засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүх талын дэмжлэг үзүүлсэн юм.
Чили улс Латин Америк дахь Ромын Католик шашинтнуудынхаа дунд хамгийн консерватив үзэл сурталтай нь бөгөөд энэ ч утгаараа маргаантай асуудлыг хуульчилж чадлаа.
Эмнести Интернэйшлээс Чиличүүдийн баталсан хуулийг ихэд сайшааж буйгаа мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Себастьян Пинера "Бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран бүх хосууд өөрсдийнхөө нэр төрөө хамгаалах, эрх зүйн хамгаалалтаднд багтах, хайрлах, гэрлэх, гэр бүл зохиох боломжтой" гэж хэлжээ.