Засгийн газар, УОК-ын хуралдаанаар их, дээд сургуулиудын амралтыг арванхоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, боломжит шалгалтыг цахим болон танхимаар зохион байгуулах тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт гарсан. Гэтэл өчигдөр буюу 12 дугаар сарын 9-нд АШУҮИС, МУИС тэргүүтэй сургуулиуд дөрвөн сайдын хамтарсан тушаал танилцуулахдаа хичээл сургууль танхимын болон цахим хэлбэрээр хэвийн үргэлжилнэ гэлээ.
Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын тушаалын 2.5 дахь заалтын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.
Гэтэл их, дээд сургуулиудын зарим оюутнууд аль хэдийнэ хөдөө гэр рүүгээ явжээ. Ихэнх оюутнууд энэ тодорхойгүй шийдвэрт дургүй байгаагаа сургуулиудынхаа цахим хуудсаар дамжуулан илэрхийлсээр байна.