Дэлхий нийтээр пянзны эрин үе эргэн ирж хамтлаг, дуучид пянзаа хэвлүүлэх болсон. Тэгвэл энэ удаад монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Долоон тэрбум” пянз болон шинэхэн цомгоо өлгийдөн авлаа.
“Хурд” хамтлагийн будаг нь ханхалсан “Долоон тэрбум” пянз, цомгийн нээлт энэ сарын 11-нд Шангри-Ла моллд болох нь ээ.
“Хурд” хамтлаг “Долоон тэрбум” шинэ альбом, пянзаа Германд хэвлүүлжээ. Энэхүү цомгийг гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран бүтээлийг багтаажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард "Долоон тэрбум цомог" цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох "Гэгээн гоо" хэмээх шинэ уран бүтээлээ цацаж байсан юм.
Эргэн сануулахад, “Хурд” хамтлаг 20 жилийн ойгоороо монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж сонсогч, фенүүддээ бэлэг барьж байсан билээ.