Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажил бүрэн дуусч, өнөөдөр УБЗАА дүүрэгт хүлээлгэн өгч байна.
Тохижилтын гүйцэтгэлийг УБЗАА-ын захиалгаар гүйцэтгэгч компани хийж ажиллалаа. Тус талбайг Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлжээ.
Энэ ажлын хүрээнд 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгаж, газар чөлөөлсөн. Энэхүү ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж байсан. Харин өнөөдөр 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж, 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам тавих ажил бүрэн дууслаа.