Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ. Энэхүү арга хэмжээг 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчимд зохион байгуулж байна.
Мод тарих үндэсний хөдөлгөөн дүүргийн хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд санхүүгийн 60 байгууллага 5000 ширхэг мод тарих юм. Дүүргийн хэмжээнд нээлтийн үйл ажиллагаа болон мод тарих ажлыг байгууллагуудын дунд цагийн хуваарийн дагуу зохион байгууллаа. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй арга хэмжээнд одоогийн байдлаар санхүүгийн нэгдлийн 16 байгууллага оролцож хуваарийн дагуу 1200 гаруй Буйлс, Гүйлс, Хайлаас, Улиас, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн модыг суулгасан байна.
Ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.