Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ KOA компанийн төлөөлөл Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвд өнөөдөр ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн удирдлагууд хамтрагч байгууллагын төлөөлөл болох Kwon Jayoung, Мr.Jae Man Lee нарт байгууллагын өдрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, сургалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулсан юм.
Энэ үеэр төлөөллүүд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэв. Цаашид бүтээгдэхүүний дизайныг сайжруулах, экспортод гаргах үндэсний уламжлалыг шингээсэн бүтээгдэхүүний загвар дизайн дээр хамтарч ажиллахаар боллоо.
Сонгинохайран дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Манай дүүргийн хөгжлийн төвүүдээр ирж танилцсан Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ KOA компанийн төлөөллүүддээ талархал илэрхийлье. Цаашид олон төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.