Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
БНСУ-д энэ өвлийн дундаж температур цельсийн 14.4 хэм байна. Энэ нь түүхэн дэх хамгийн дулаан өвөл болж буйг харуулж байгааг тус улсын Цаг уурын агентлаг онцоллоо.
Өмнөд Солонгос 1973 оноос улс орон даяар цаг агаарын ажиглалтын сүлжээгээ сайжруулснаас хойш энэ жил хамгийн дулаан өвөл болж байгааг заажээ. Энэ өвлийн ер бусын дулаан уур амьсгал нь хаврын улирлын дундаж хэмтэй ижил байгаа юм байна. Намрын хур тунадас 256.4 мм буюу өмнөх жилүүдийнхээс бага, дайран өнгөрсөн хар салхи ч цөөн байсан зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр ийнхүү дулаан өвөл болж байгаа гэдгийг цаг уурын ажилтнууд дүгнэжээ.