
НҮБ-ийн мэдээлснээр 22 сая афган иргэн “хүнсний аюулгүй байдлын хурцадмал байдал”-тайгаар буюу товчхондоо өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн мэдэгдлээ. Улс орных нь байдал тогтворгүй болсноос тус улс хамгийн хүнд өвөлтэй нүүр тулж байна.
Афганчуудын туулж буй хүнсний хямрал Йемен, Сири улсуудынхаас ч илүү бөгөөд хүнсний аюулгүй байдлын яаралтай тусламж нэн даруй үзүүлэх шаардлагатай байгаа аж.
Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан мэдэгдлийн дагуу Афганистанд хоёр хүн тутмын нэг нь 3-р үе шатны хямралтай гэжээ. Дөрөвдүгээр үе шат нь өлсгөлөнд нэрвэгдэх гэж тооцогддог аж. 20 жил үргэлжилсэн иргэний дайны байдал нь Афганистанчуудыг туйлдуулж, сүүлийн 10 жилд тохиолдох хамгийн хүнд өвөлтэйгээ золгож байна.
НҮБ-ийн тайланд дурдсанаар дэлхийн 43 орны 45 сая хүн өлсгөлөн нэрвэгдсэн байсан бол талибууд Афганы Засгийн эрхэнд гарснаар тус улсын 3 сая хүн нэмэгдэх шалтгаан болсон байна. Уг тоо энэ өвөл өлсгөлөнгийн ирмэг дээр ирсэн 22 сая афган иргэнээр нэмэгджээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх зардал жилийн эхэнд 6.36 тэрбум ам.доллар байсан бол одоо 7 тэрбум ам.долларт хүрчээ.