Монгол Улсын Хөгжлийн банк нь “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр албан хаагчдыг нэгдсэн удирдлагаар хангах, холбогдох хууль дүрмүүдийг биелүүлэх, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн шинжилгээнд хамруулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Сүүлийн саруудад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас ДЭМБ-ын зөвлөмжөөр ЭМЯ-наас дархлаа сэргээх тун буюу 3 дугаар тунг энэ оны 8 дугаар сараас хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 577,066 иргэн буюу 18,0 хувьтай үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд, өөрийгөө болон гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийг тус вирусээс хамгаалах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 82 ажилтан буюу нийт ажилтны 70,6 хувь нь 3 дугаар тунд хамрагдаад байна.
Байгууллагын ажилтнууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 1 дүгээр тунд бүрэн хамрагдсан бол 2 дугаар тунд 94 ажилтан буюу 80 гаруй хувь нь хамрагджээ.
2-р тунд хамрагдсан ажилтнуудын хувьд sputnik спутник вакцин хийлгэх, мөн халдвар аваад удаагүй байгаа учраас тодорхой хугацаа өнгөрөхийг хүлээх, халдварын шинж тэмдэг зовиур арилаагүй зэрэг шалтгаанаар дархлаа сэргээх 3 дугаар тунд хамрагдаж амжаагүй байгаа бөгөөд тус дархлаажуулалт цаашид үргэлжлэх болно.