Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академиас “Брокерын манлайллынхөтөлбөр”-ийг өнгөрсөн хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Сүүлийн шатны Broker Summit үйл ажиллагааны үеэр хөтөлбөрт шалгарч оролцсон 34 бизнес эрхлэгч захирлуудад төгсөлтийн батламж гардууллаа.
Энэ төсөл хөтөлбөрөөр дамжуулан үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт бизнес эрхэлж буй брокеруудын бизнесийн түншлэлийг тэлэх, хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн болон манлайлах ур чадварыг өсгөх зорилготой. Энэ талаар Үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр “Энэ төсөл манай боловсролын байгууллагуудын санаачилгаар салбартаа зориулан хийгдэж байгаа. Монголд байгаа бизнесүүддээ зориулсан хөтөлбөр хэрэгжүүлмээр байна гэж гадагшаа төсөл бичиж санхүүжилтээ татаж оруулж ирсэн. Бизнес эрхлэгчид өөрсдөө чуулж өөрсдийнхөө асуудлыг дангаараа ярихгүй энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачид багш нар, мэргэжлийн байгууллагууд компанийн төлөөллүүд бүдээрээ оролцсон чуулган болж байна” гэж хэлэв.
“Брокерын манлайлал хөтөлбөр-2021” төслийн сүүлийн буюу гурав дахь үйл ажиллагаа болох Broker summit арга хэмжээнийн үеэр Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи сургалтын хөтөлбөр гаргаж байгаагаа зарлалаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын захирлуудад зориулж академик практик хосолсон анхны REAL ESTATE HANDBOOK гарын авлагыг гаргаж байгаа аж.
“Энэ хөтөлбөрт нийтдээ 70 компани хамрагдах хүсэлтээ өгснөөс 34 өсөх эрмэлзэлтэй өөрийгөө хөгжүүлье гэж байгаа залуу захирлуудыг дэмжиж оролцуулсан. Төслийн хүрээнд бид гурван чухал үр дүн гаргахаар зорьсон. Нэгдүгээрт захирлуудын түвшний хичээл, сургалтын хөтөлбөрийг нээсэн. Үүний дараа найман том групп компанийн үүсгэн байгуулагчид, нийгмийн зүтгэлтний практик уулзалт, бүтээн байгуулалттай танилцлаа. Оролцогч талуудыг хамруулсан албан ёсны summit болж байна. Энэ хүрээнд бодлого, салбарын манлайллын асуудал яригдлаа. Мөн компаниуд судалгаа хийх ур чадварт суралцаад бие дааж хийсэн судалгаануудаа танилцуулаад гарц гаргалгаа шийдлийг нь ярьж байна. Ямар ч салбарт хэрэглэгч хамгийн чухал байдаг. Эцсийн хэрэглэгч нь ард иргэд олон нийт байдаг. Тэгэхээр хэрэглэгчдэд илүү чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүн хүргэхийн тулд энэ салбарт хамтарч ажиллаж байгаа бүхий л оролцогч талууд аль талд сул асуудал байна тэрийг ярьж, үнэн зөвөөргарц гаргалгааг олох нь зүйтэй. Хамтдаа ингэж хөгжүүлье гэж ярилцдаг тэр орон зайг нь Санхүү эдийн засгийн сургууль болон манай байгууллага хамтарч гаргаж өгч байна гэж бодож байгаа.