Агаарын бохирдол дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж нас баралтын цаад шалтгаан болсон. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор гадаад орчны агаарын бохирдлын улмаас жилд 4.2 сая хүн, гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас нийтдээ жилд 7 сая орчим хүн амь насаа алддаг гэж мэдээлсэн. Хортой, бохирдолтой агаарын найрлагад голдуу PM2.5, РМ10 нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл болон бусад бохирдуулагч нэгдлүүд байна. Манай улсын хувьд агаарын бохирдол өдөр өдрөөс хамаарч өсөж, буурсан үзүүлэлт гарч буй. Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн хэмжээнд утаа болон агаарын бохирдлын түвшин өмнөх жилээс 25-40 хувиар өссөн гэж Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх албаны дарга Б.Пүрэвсүрэн мэдээлсэн.
Иргэд:
- Утаа бол байж л байна. Манай эндээс харахад. Өнгөрсөн жил арай гайгүй байсан энэ жил утаа нэлээн их байна. Хүүхдүүд утаанаас болж ханиагаад байх юм. Оройн цагаар нэлээн гайгүй байж байгаад өглөө 11 цагийн алдад утаатай байж л байна. Айл болгон гал түлээд эхэлсэн чинь нэмэгдсэн. Долоо хоногийн өмнөөс утаа ихсэн. Тэрнээс өмнө гайгүй байсан.
- Улаанбаатар хотын утаан түвшин хэр байгааг энэ дээрээс харж болно. ДЦС-3-ийн яндан хүртэл харагдахгүй байна. Зөвхөн уургийн түвшин харагдаж байна. Харин энд ДЦС-4 хэсэгт утаа хэр байгааг харж болно.
- Одоо нэлээн утаатай байгааг харж болно. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил утаатай байгаа. Манайх доор 5 шард байдаг дээшээ ирэхэд утаа өндөр байдаг. Үзэгдэх орчин муу байдаг. Өглөө оройдоо их байдаг. Оройн цагаар цонх онгойлгоход цонхоор утаа их орж ирдэг. Тиймээс цонхоо онгойлгож чаддаггүй. Өглөө хүүхдээ цэцэрлэгт өгөөд орой авдаг. Ажлаа тараад гэр лүүгээ аваад явахад тэгэхэд хүүхэд өглөө оройдоо ханиалгадаг. Тийм болохоор утаа хүүхэд муугаар нөлөөлдөг байх. Миний хувьд бол хүүхэд сайн нөлөөлөөгүй байх гэж бодож байгаа. Шахмал түлш орж ирсэн жилдээ утаа бага байсан. Тэрнээс хойш дараа дараагийн жил илүү их утаатай болж утаа нь ерөнхийдөө хортой болсон байх аа. Гадуур явахад муухай үнэртэй , гараад орж ирэхэд утаа үнэртдэг. Тийм болохоор утаа илүү хортой байгаа байх.Өнгөрсөн жил утаа гайгүй байсан. Энэ жил өссөн байна. хортой нүүрс болон химийн бодистой хольдог гэсэн.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд утааны түвшин өмнөх жилээс буураагүй, хор нөлөөтэй байна. утааны нагартах үнэртэх мэдрэмж илүү өндөр байна гэж дүгнэж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэд утааны бүсчлэл өндөртэйд ордог. Өглөө, оройн цагаар утаа түлхүү байгааг иргэд мэдээлж байна.