Цар тахал гарсантай холбогдуулан урлаг соёлынхон урт хугацаанд үйл ажиллагаа явуулалгүй, үүдээ барьсан. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа зарим газруудын хариуцлагын гэрээг шинэчилж 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосонд урлаг соёлын үйл ажиллагаа багтсан юм.
Уг захирамжийн дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт давхардсан тоогоор 40 гаруй удаагийн арга хэмжээ нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ.
Энэ сард 17 төрлийн тоглолт болон үзвэр үйлчилгээг олон нийтэд хүргэсэн байна. Тухайлбал, давхардсан тоогоор 30 гаруй удаагийн спорт, урлаг, уран сайхны тоглолт болжээ. Үүнээс гадна 10 гаруй спортын арга хэмжээ НОК-ийн заавар зөвлөгөө дор халдвар хамгаалалтын дэглэмээ чанд сахин тус тус зохион байгуулагдсан байна.