Засгийн газраас агаарын бохирдол, утааны түвшин бууруулах гэж 2019 оноос эхлэн ажлын төлөвлөгөөндөө оруулж, Улаанбаатарт түүхий нүүрс хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Шахмал түлш нь түүхий нүүрсний утаанаас 40 хувиас бага утаа ялгаруулдаг гэж үзсэн юм. Гэтэл утааны түвшний хэмжээ өнгөрөгч сараас эхлэн өссөн үзүүлэлт гараад байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн утааны түвшин аюулын хэмжээнд хүрснийг нь https://waqi.info/mn дээрээс харж болно. Дэлхийн агаарын бохирдол, агаарын чанарын бодит индексээр манай улс агаарын бохирдлын түвшин энэ сарын байдлаар 242 хувьд хүрч аюулын хэмжээнд хүрчхээд байна.
Агаарт буй агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны 11-р сарынхтай харьцуулахад 25-40 хувиар өсжээ. Үүнийг холбогдох албаны мэргэжилтнүүд ч баталж байна.
Өнөөдөр 08:00 цагт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагт орчим
-Энэ жил агаарын чанар бохирдол өнгөрсөн оныхоос 25-40 хувиар өссөн-
Агаарын чанарын бохирдлын талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн
“Өнгөрсөн жил агаарын чанарын pm 2,5 тоосонцор 1 м3 тайлбай 52 микрограмм, pm 10 тоосонцор 98 микрограмм, хүхэрлэг хий 81 микрограмм байсан бол энэ жилийн 11 сарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ суурин харуулуудын мэдээнээс харахад агаарын чанар бохирдол өндөртэй, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 25-40 хувийн өсөлттэй байна” хэмээх мэдээллийг өгсөн.
"Агаарын бохирдол яаж буурах билээ. Утаа харагдахгүй байгаа хэрнээ өнөөдөр байж л байна. Утаанд агуулагдах хорны түвшин улам нэмэгдсэн юм шиг байна. Гудамж талбайгаар явахад бачуурч, амьсгаа давхцах мэдрэмж төрж байгаа. Энэ нь автомашины угаараас юм уу эсвэл ахуйн хүрээний утаа байхыг үгүйсгэхгүй. Яг ямар утаа болохыг сүүлийн үед ойлгохгүй байгаа"
"Агаарын бохирдлыг хотод байгаа ч бидэнд сайн анзаарагдахгүй. Хотоос зайдуу гарч харахад утааны түвшин өндөр байна. Өнгөрөгч жил утаа арай бага зэрэг гайгүй байсан гэж тодорхойлж болно. Харин энэ жилийн хувьд агаар дахь утааны түвшин нэмэгдсэн хэмжээтэй ажиглагдсан. Утааны хорыг иргэд бид нарийн багажаар хэмжих боломжтой"
“Утааны түвшин харьцангуй буурчээ. Өнгөрөгч жилээс эхлэн утааны түвшин бага багаар буурсан нь нэг талаар сайн ч өнгөрсөн жилийнхээс их утаатай байна. Манай энэ хэсгээр утаа хэвийн хэмжээнд ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар автомашины утаа л асуудал дагуулж байна” хэмээн иргэд хэлж байна.
Жил бүр утаа арилгах нэрийн дор Засгийн газраас 50 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч үр дүн үзүүлээгүйг иргэд хэлж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол болон утааны түвшин буурсан ч энэ жил өмнөх жилээс 40 хувиар өссөн байна.