БНСУ-д коронавирусын шинэ хувилбар омикроны шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сөүл хотын Ханкук Гадаад судлалын их сургуулийн гадаад оюутан омикрон вирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Уг явдлаас үүдэн Ханкук их сургуулийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
Сөүл хотын их, дээд сургуульд суралцаж буй гадаадын гурван оюутан омикроны халдвар авсан нь тогтоогдсон гэдгийг албаны хүмүүс баталсан юм.
Сөүл хотын захиргаанаас мэдээлснээр Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU), Ханкукийн Гадаад Судлалын Их Сургууль (HUFS) болон Кьюнхи Их Сургуулийн тус бүр нэг гадаад оюутан омикрон хувилбарын халдвар авсан байна. Эдгээр оюутнууд бүгд Өмнөд Африк улсад очоод ирсэн байжээ.
Сөүл хотод омикроны анх удаа батлагдснаас хойш өчигдөр буюу 2021.12.06-ны өдрийн байдлаар 36 болж өсжээ.
Омикроны халдвар бүртгэгдсэн их, дээд сургуулиуд халдвар авсан оюутнуудтай хавьтагч болсон оюутнуудыг судлан, халдвар авах магадлалтай байгаа нөхцөлд хорио цээрийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаагаа мэдэгдсэн аж.
Харин Кьюнхи Их сургуулийн хувьд омикроны халдвартай оюутны амьдардаг дотуур байрны бүх оюутнуудыг шинжилгээ өгөхийг зөвлөжээ.