Ардчилсан Хувьсгалын 31 жилийн ой, Ардчилсан намын 21 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэн 12.06-ны баярыг тохиолдуулан "ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ XXI ЗУУН" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.
Ардчилсан нам улс, нийгмийнхээ байдал, өөрчлөлт, хувьсал, хөгжил, хэтийн төлөвийн чиг хандлагын талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээ, дэвшүүлж буй үзэл санааг хэлэлцүүлэх, гишүүд дэмжигчиддээ таниулан сурталчилах зорилгоор энэхүү бага хурлыг хийж буй.
АН: Ардчилсан нам асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцдэг, гишүүд дэмжигчдийнхээ боловсролыг дэмждэг, тэдэнтэйгээ ярилцдаг, санаа бодлыг нь сонсдог хамтдаа шийдвэрлэдэг ИРГЭН төвтэй нам байна. Тиймийн тулд бид Ардчилсан намын түүхэн тэмдэглэлт өдөр болох намынхаа 21 жилийн ойн хүрээнд цаашлаад Ардчилсан үзэл санааны төв болох намынхаа хувьд улс орон даяар "ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ" үндэсний хөтөлбөрийг зарлаж байгаа юм.