Сурталчилгаа
“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болно. Дэлхийн 130 гаруй орны миссүүд өдгөө Пуэрто Рикод чуулан өөр өөрсдийн ур чадвараа гайхуулан өрсөлдөж байгаа билээ.
Монгол Улсаа төлөөлөн энэ удаагийн тэмцээнд Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин өрсөлдөж байна. Тэрбээр тэмцээнд өөрийн ур чадвар, үндэсний өв соёл болох уран нугаралтаа толиулан “Авъяас” шалгаруулалтын шилдэг 27 оролцогчийн нэгээр шалгарсан юм.
Эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа мисс А.Бөртэ-Үжингийн дэлхий миссийн тэмцээний голлох гоёлын даашинзуудын нэгийг тансаг чамин гоёлын даашинз урладаг O’Couture Mongolian Fashion Brand бүтээжээ. Мисс А.Бөртэ-Үжинг like, share, comment-оор дэмжиж болох юм байна.
Үүний тулд:
1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах
2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх
4. Оруулсан зураг бүрт од дарахад болох аж.