Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар Шатахуун ачсан автомашин чиргүүлтэйгээ “Дөрөлж” нууранд живсэн хэрэг гарчээ. Тус ослын дуудлага энэ сарын 1-ний өдрийн оройн 22:35 цагт бүртгэгдсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг зохион байгуулсан. Өнөөдөр өдрийн 08:30 цагт ажиллагааг дахин эхлүүлнэ" хэмээн мэдээллээ. Дөрөлж нуурын усны зузаан нь 60 см, усны гүн нь 3.1 метр байна гэж холбогдох албанаас мэдээлж байна.