Цар тахал гарч олон улсын хил гааль хаагдахтай холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өмнөх саруудаас нэмэгдэх хандлага гарсныг МЭК судалгааны төвөөс мэдээллээ. Улсын хэмжээнд шатаахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шатахууны үнийг дагаж нэмэгддэг уламжлал хэдийнэ тогтжээ. Өнгөрөгч сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг энэ сарын эхний долоо хоногтой харьцуулахад төмс, цагаан будаа, талх, сүү зэрэг бүтээгдэхүүн 20-22 хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн сард МЭК судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар төмсний үнэ 0,5 кг нь 750 төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байсан бол энэ сард 875 төгрөг болжээ. Харин цагаан будааны үнэ 20 хувиар буй 1170 төгрөгөөр нэмэгджээ.