Цэцэрлэг, сургууль амрахтай холбогдуулан бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүндрэл үүсдэг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд хоцрогдол ихтэйгээс гадна зарим эцэг, эхчүүдийн зүгээс ажлаасаа гарч байж хүүхдээ харах эсвэл гэрт нь цоожилж үлдээхээс өөр аргагүй байдалд ороод байна гэж хэллээ.
Эцэг, эхчүүд:
-Долоон сараас эхэлж ажлаасаа чөлөө авсан. Ажил хийгээгүй. Яагаад гэхээр ковидийн өвчлөл их гараад долоон сарын дундуур гэр бүлээрээ халдвар аваад тэгээд яалт ч үгүй хүүхдүүдээ хараад гэртээ байна даа. Ер нь ажлаасаа гарсан.
-Энгийн үед сурч байсан гуравдугаар ангийн хүүхдүүдтэй харьцуулахад программ нь хоцрогдолтой яваа юм билээ. Багш нар нь өдөр болгон шинэ хичээл үзээд байгаа хэрнээ хүүхдүүд ойлгохгүй маш их хоцрогдолтой байгаа. Цэцэрлэг цөөхөн хүүхэд авч байна. Нэг анги 15 хүүхэдтэй. Багш нь маш сайн тулж ажиллаж байгаа. Багш нь ойрын хавьтал болсон гээд тав хоног түр блокоор нь хаасан. Тэгээд сөрөг гарсан юм шиг байна лээ. Эргээд орсон. Бусдаар анги дотроос нь ковид гарчихлаа гэсэн нэг ч тохиолдол гараагүй.
-Одоо ч гайгүй байна. Хэрвээ хаагдчих юм бол ажилдаа явж чадахгүй. Хүүхэд харах хүнгүй болчихно. Ковидийн үеэр энд тэндээс хүн авчирч харуулалтай нь биш. Аль болох хүмүүсээс зайтай, тусгаарлалттай байхыг хүсэж байгаа. Хоёуланг нь л гэрт нь үлдээнэ дээ. Долоон настай ахад нь харуулаад гэрт нь цоожлоод үлдээнэ. Тэгэхгүй бол хоёулаа ажилтай. Аль завтай чөлөөтэй нь л хүргэж, авч байгаа юм чинь.
-Орж байгаа чигээрээ орж л байвал зүгээр байна. Хүүхдүүд маш их хоцрогдчихсон байгаа. Гэртээ ээж, аав нар ажлаа хийж байгаа болохоор анхаарал тавих нь бага. Тийм учраас цэцэрлэг, сургуулийг хаахаас илүү орж байвал хүүхэд ч гэсэн хичээлээсээ боловсролоо авах нь арай илүү байх гэж бодож байна.
– Ямар ч байсан манай охины ангид халдвар бүртгэгдээгүй. Гэрийн боловсрол, цэцэрлэгийн боловсрол маш өөр. Олон хүүхдүүдтэй нийгэмшиж, харьцаж сурна. Цэцэрлэгт сурсан зүйлээ бараг ээж, аавтайгаа хамтдаа хийдэг. Хүүхэд харах асуудал хэцүү. Тэгээд эмээ, өвөө дээр нь л аваачих байх даа. Ээж, аавдаа бас тэгж их дараа учруулмааргүй байна. Хөгшин настай хүмүүс. Албатай юм шиг өөрсдөө гаргачхаад манайхан чинь ээж, ааваараа харуулах гээд л. Ээж, ааваараа харуулахгүй гэхээр бас болохгүй. Ажил хийхгүй бол мэдээж аж амьдралаа цааш нь яаж залгуулах вэ дээ.
-Ер нь бол дургүй байна. Хоёр жил хөл хориотой байж байгаад сая л цэцэрлэгт нь өгч байна шүү дээ. Өөрөө юм сурах насан дээрээ ирчихсэн. Хүүхэд маань цэцэрлэгтээ явах маш дуртай. Одоогоор ангид нь халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа. Тэгэхээр цэцэрлэгт халдвар гарах нь гайгүй байх шиг санагдаад байна. Ер нь хориод хүүхэд байгаа байх аа. Манай хүүхэд дуу, шүлэг сурах дургүй байсан. Сураад дуулж, бүжиглэх дуртай болоод байгаа. Зураг сайн зурж, буддаг болсон. Өөрөө хувцсаа өмсөж, тайлах гээд бие даах чадвар нь сайжирч байгаа.
-Халдвар хүүхдээс дамжиж ангид нь бүртгэгдээгүй. Ойрын хавьтал гээд цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүс долоо хоног өнжсөн. Долоо хоногийн дараа буцаад хэвэндээ орсон. Өвлийн цагт хүүхэд өвдөөд байдаг болохоор гэртээ байж байхад зүгээр л байдаг манай гэр бүлийн хувьд. Гэрт харах хүнтэй ээлжлээд харчихдаг.