Formula 1-ийн улирлын сүүлээсээ хоёр дахь гараа Саудын Арабын Гран При тэмцээн өнгөрсөн шөнө болж "Mercedes" багийн нисгэгч Льюис Хэмилтон түрүүллээ.
Хэмилтон ийнхүү улирлын найм, замналын 103 дахь гараандаа түрүүлсэн бөгөөд улирлын хүснэгтэд "Red Bull" багийн нисгэгч Макс Ферстаппэнтэй 369.5 оноогоор тэнцлээ.
Саудын Арабын гараанд Mercedes багийн хоёрдугаар нисгэгч Валтиери Боттас гуравдугаар байр эзэлж, "Alpine" багийн Эстебиан Окон удааллаа.
Саудын Арабын Гран При тэмцээний эхний 10 байр:
- Льюис Хэмилтон (Mercedes) – 25 оноо
- Макс Фэрстаппэ (Red Bull) – 18 оноо
- Валтейри Боттас (Mercedes) – 15 оноо
- Эстебиан Окон (Alpine) – 12 оноо
- Даниэл Риккиардо (McLaren) – 10 оноо
- Пьер Газли (Alpha Tauri) – 8 оноо
- Чарьлз Леклер (Ferrari) – 6 оноо
- Карлос Сайнз Жр (Ferrari) – 4 оноо
- Антонио Жиовинаци (Alfa Romeo) – 2 оноо
- Ландо Норрис (McLaren) – 1 оноо
Улирлын онооны хүснэгт:
- Макс Фэрстаппэ (Red Bull) – 369.5 оноо, 8 түрүү
- Льюис Хэмилтон (Mercedes) – 369.5 оноо, 8 түрүү
- Валтейри Боттас (Mercedes) – 218 оноо, 1 түрүү
- Серхио Перез (Red Bull) – 190 оноо, 1 түрүү
- Чарьлз Леклер (Ferrari) – 158 оноо
Formula 1-ийн 72 дахь улирал дуусахад одоо ердөө ганц Гран При үлдсэн. Энэ сарын 12-ны 21:00 цагаас болох Абу Дабигийн гараанд Хэмилтон түрүүлж найм дахь удаа Formula 1-ийн аварга болж дээд амжилт тогтоох уу, эсвэл Ферстаппэн цахиур хагалж анх удаа түрүүлэх үү гэдгийг харахад ердөө долоо хоногийн хугацаа үлдээд байна.