Хятадын Didi Global компани Нью Йоркийн хөрөнгийн биржээс хувьцаагаа татаж, Хонг Конг руу шилжүүлэхээр төлөвлөж буйгаа зарлалаа. Тус компанийг хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй худалдаалж эхэлснээс хэдхэн хоногийн дараа Бээжин хилийн чанадад бүртгэлтэй технологийн компаниудыг хөрөнгийн зах зээлийг зогсооно гэж сүрдүүлж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Зах зээлийн хяналтын байгууллагаас тус улсад бүртгэлтэй БНХАУ-ын компаниудад зориулсан шинэ дүрмээ танилцуулсан. Уг шинэ дүрэм нь маш хатуу, хавчсан шинжтэй байгаа аж. Тиймээс ч Didi Global компани Нью Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлээс гарч Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бэлтгэж байна. Маш нарийн судалгаа хийж нягталсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж тус компанийн удирдлага мэдэгдсэн нь Weibo сүлжээнд нийтлэгджээ.
Англи хэлээр нийтлэгдсэн тус мэдэгдэлд “Didi Global”-ийн ТУЗ-өөс энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрсөн гээд шаардлагатай журмын дагуу ойрын хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулна” гэжээ.
Сануулахад, энэ оны зургадугаар сарын сүүлээр Didi Global компани Нью Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж 4.4 тэрбум ам.долларыг босгож чадсан юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-59514800